Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар  хэд хэдэн зөрчил илэрсэн байна.  Тодруулбал  Сангийн яамны Төрийн сангийн  газрын  зөвшөөрөлгүйгээр  16 төсвийн ерөнхийлөн захирагчдын  төсвийн багц 53 байгууллага  арилжааны  банкуудад   108 харилцах данс нээж,  4,435,3 сая төгрөгийн  гүйлгээ хийсэн  тогтоогдсон байна.   2013 оны эхний 5 сард буюу ТЕЗ-чдын  санхүүгийн тайлангийн аудитын явцад  1,873.3 сая төгрөгйг  үлдэгдэл бүхий  34 дансыг хааж, үлдэх  2,562.0 төгрөгийн үлдэгдэл бүхий  74 дансыг хаагаагүй байна.  

 Энэ нь төвсийн турай хуулийн  1-р зүйлйн  12.1.11-д Санхүү, төсвийн  асуудал эрхэлсэн  төрийн  захиргааны байгууллага  “Банкинд данс нээх зөвшөөрлийг  төсвийн  байгууллагад олгох”,  35-р зүйлийн 35.3-д  “Санхүү, төсвийн  асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр банкинд тусдаа данс нээснээс бусад тохиолдолд  төсөвт хамаарах бүх гүйлгээг  Төрийн сангийн  нэгдсэн дансаар гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж байгаа юм.

Ингээд хууль бусаар данс нээгчдийг хүргэе.

 

А.Баярмаа