Төвийн аймгуудын ихэнх нутгаар 1960 оноос хойших хамгийн хүйтэн шөнө болжээ
2024/02/21
Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй бага утга эвдэгдэн хүйтэрсэн шөнө боллоо.
Энэ нь 1960 оноос хойших хоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнийн хамгийн хүйтэн утга ажиглагдсан үг гэж Ус цаг уур, орчны мэдээллийн хүрээлэнгээс онцолсон юм.
Тодруулбал Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -40...-45 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -34...-39 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16...-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -22...-27 градус, бусад нутгаар -28...-33 градус хүйтэн байв.
Өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй бусад нутгаар 0.0-47.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 47 см, Түргэн, Хяргаст 44 см, Баян-Өлгийн Булганд 41 см цасан бүрхүүл тогтжээ гэж Ус цаг уур, орчны мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
Зочин · 2024/02/21
Санхүү өгнө 95118490
Зочин · 2024/02/21
86434949
Зочин · 2024/02/21
80684466
Зочин · 2024/02/21
80955877
Зочин · 2024/02/21
XALYYTSTL XUSNEER80855877