Машинаасаа хог гаргаж хаясан жолоочийг 10 мянган төгрөгөөр торгожээ
2024/02/22
Автомашинаасаа хог гаргаж, зам дээр хаяж буй бичлэг нь сошиал орчинд цацагдсан. Энэхүү бичлэг нь олон нийтийг ихээхэн бухимдуулсан байгаад шэйр хийж хуулийн хариуцлага тооцуулах талаар асуудал өрнөсөн билээ.
Тэгвэл уг иргэнийг цагдаагаас шалгаж Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил” үйлдсэн этгээдэд хариуцлага тооцсон гэв. Хуулийн заалтын дагуу тус жолооч 10 мянган төгрөгөөр торгуулжээ.
zochin · 2024/02/23
одоо наад мөнгөө 100.000 мянга болгооч
шаабар · 2024/02/22
тодгойг нь илээд өнгөрөөж дээ. Нэг нь торгосон болж нөгөө нь торгуульсан болоод л дууслаа. Арай л биш ээ. Санамсаргүй үйлдэл бол ч яахав гэхсэн. Санаатай үйлдэл шүү дээ
Зочин · 2024/02/22
Торгууль нь багадаад бнаа хаач хамаагүй хаядаг
Зочин · 2024/02/22
XALYYTSTL80955877 40DSH
Зочин · 2024/02/22
S XUSNG80955877