"Гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалтын хэлтсээс витаминтай холбоотой асуудлыг шалгаж байгаа
2024/02/23
Нэгэн иргэн гадаадаас явуулсан витамин нь гааль дээр задарч тоо дутсан, сурагласаар байгаад олоход түүнээс нь хэрэглэчихсэн байсан хэмээн ярьж буй бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.
Ийм явдал болсон эсэхийг Гаалийн байгууллагаас тодруулахад "Гааль дээр бараанд биет шалгалт хийхдээ заавал эзнийг нь ирэхээр байлцуулж шалгадаг журамтай.
Шуудангаар ирсэн барааг шуудангийн ажилтныг байлцуулж шалгана.
Гаалийн Ерөнхий Газрын дотоод хяналт шалгалтын хэлтсээс уг асуудлыг шалгаж байгаа"-г хэллээ.
Зочин · 2024/02/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh