""Ноёд" группын ерөнхийлөгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Ш.Буянжаргал нь тайлбар өглөө.
Шүүхээр гэмт буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад шүүхэд нөлөөлөх гэж байгаа мэт илт ташаа мэдээлэл гарах боллоо. Тодруулбал, бодит байдал дээр хохирогч гэх хятад улсын иргэн Шиан Дон Шен гэгч нь Г.Буяндоржтой "Зуучлалын гэрээ " байгуулж нотариатаар баталгаажуулсан. Энэ нь иргэний эрх зүйн гэрээний маргаан бөгөөд 1,6 тэрбум төгрөгийг бусдаас, Монгол иргэдээс залилсан гэх асуудал огт байхгүй. Бусдыг залилсан мэтээр буруу ташаа мэдээлэл явж байгаа залруулах нь зүйтэй гэж үзлээ" хэмээн дуучин Т.Ариунаа өөрийн цахим найзууддаа дуулгалаа.

Д.Ана