Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 14  цагаас хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. 

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай /хоёр дахь хэлэлцүүлэг/.

“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай, хэлэлцэх эсэх/

Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

“Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:        

                Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, улс хоорондын шуудангийн илгээмжийг татвараас чөлөөлөх тухай, анхны хэлэлцүүлэг/:

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, Үндэсний их баяр наадмаар 14,15-ны өдрүүдэд амрах тухай, анхны хэлэлцүүлэг/:

Шилэн данс болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон  холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
 

Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг бий болгох тухай, хэлэлцэх эсэх/:

 

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах тухай,  хэлэлцэх эсэхийг  тус тус хэлэлцэх юм. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

А.Баярмаа