Арай ч дээ Н.Алтанхуяг аа !!!
2014/06/26
Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас санаачилсан юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгажээ.
Харин хуулийг санаачилсан Засгийн газрынхан эдийн засаг хямарсан байгаа болохоор хэмнэлт хийх зорилгоор ийнхүү наадмаар хоёр өдөр амрах нь зүйтэй гэж үзжээ. Улмаар энэхүү саналаа “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээндд хийж байгаа гэдгээ тайлбарлав.
Яг энэ тайлбарыг зүйгээр нь ухаад үзэхээр, эдийн засаг хямарчихсан байгаа энэ цаг үед төр, хувийн хэвшлийнхэн цалингаа тавьж чадахгүй байгаа юм чинь бүх нийтээрээ он дуустал амарсан ч яахав гэсэн бодол эргхгүй төрнө.
Үнэн хэрэгтээ болохгүй, бүтэхгүй, ажил явахгүй байгаа үед асуудлыг шийдэх ганц гарц нь хуулийг өөрчлөх бол тухайн хуулийг өөрчилдөг. Тэгтэл эдийн засаг хямарсан болохоор хэмнэлт хийж байгаа нь энэ гээд “нохойн баас”-аас долоон доор хуулийн төсөл санаачилж байгаа нь Засгийн газарт хийх ажил үнэндээ олдсонгүй юу? Эсвэл хуулийн төсөл санаачилсан нөхөрт олгодог хэдэн сая төгрөгний төлөө Засгийн газрынхан ингэж жудаггүй аашилж байна уу?
Арай ч дээ ард түмнээ бас ингэж доромжилж болохгүй л дээ. Улс төрийн соёл, эр хүний холыг харах хараа тань сохроо юу?
Ингэж байхаар дампуураач гэдэг шиг ингэж тэнэгтэж байхаар огцорооч !!!
А.Баярмаа