"Мөнгө өгье, нэр бүхий намд сонгууль өгөөрэй гээд иргэний үнэмлэх авсан" гэх дуудлага ирүүлсэн иргэнийг ₮50,000-аар торгожээ
2024/03/11
Цагдаагийн байгууллагад энэ сарын 6-нд "Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр залуу ирээд 200,000 төгрөг өгье, нэр бүхий намд сонгуулийн эрх өгөөрэй гээд иргэний үнэмлэх авсан. Тухайн залуус хар өнгийн “Соната 3” загварын машинтай байсан” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Ч нь цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн нь тогтоогдсон байна.
Түүнийг Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгожээ.
Зочин · 2024/03/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh