Монгол Улс, ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн 13 дугаар хуралдааныг ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Энэ үеэр “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” 2004 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протоколд гарын үсэг зуржээ. Ингэснээр тус хэлэлцээрийн үйлчлэлийн хугацаа дахин таван жилээр буюу 2028 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдсан байна.

Уг хуралдааныг Монголын талаас Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Оросын талаас ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов нар тэргүүлж, хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцжээ.

зураг