Эм хангамжийн байгууллагыг шалгахад “витамин С” уусмал улсын стандартгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байжээ
2014/06/27
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 16 аймаг, нийслэл, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх 49 байгууллага, 153 эмийн сан, хоёр эмийн үйлдвэрт урьдчилан сэргийлэх хяналт хийсэн байна.
Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Ховд аймаг эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчгүй тул хяналт хийх боломжгүй байсан бол Дундговь аймаг тодорхойгүй шалтгаанаар хийгээгүй аж.
Зах зээлд худалдаж байгаа хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх, зах зээлээс буцаан татах, иргэдэд сэрэмжлүүлэх нь хяналтын зорилго байсан гэв.
Энэ оны дөрөвдүгээр сарын 07-14-ний өдрүүдэд хийсэн урьдчилан сэргийлэх хяналтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар хэлэлцжээ.
Эм хангамжийн байгууллагууд эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчинтэй хугацаа, цуврал, үйлдвэрлэгч тодорхойгүй буюу стандартын шаардлага хангаагүй эмээр үйлчилдэг, эмийн сангууд өөрсдийн бэлтгэсэн эм, бэлдмэлээ бусад эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад түгээдэг зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Тухайлбал, “Мон-Адонис”, “Түшиглэн”, “Астрафарм”, “Мөнхийн тун” компанид үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн витамин С уусмал улсын стандартгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна.
Мөн “Монос” эмийн үйлдвэрийн 20 граммаар савласан 10 хувийн стрептоцидтой тос, мөн хэмжээтэй, хоёр хувийн салицилтэй тос, 20 граммын вазелины хүчинтэй хугацаа тодорхойгүй байжээ. Эдгээрийг буцаан татан авч дуусах хүртэл худалдан борлуулахыг тухайн үед хоригложээ.
Улсын байцаагчид 20 байгууллагад 120 заалттай албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Түүнчлэн эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 20, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 60, стандартын шаардлага хангаагүй 69 нэрийн цуврал эм, эмнэлгийн хэрэгслийг хураан авчээ. Үүний зэрэгцээ эм зүйч, эм найруулагч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Гарсан зөрчил, дутагдлыг дахин давтахгүй байх чиглэлээр Эрүүл мэндийн яам, эм хангамжийн байгууллага, эмийн сан, үйлдвэр, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар ямар арга хэмжээ авахыг тусгасан Монгол Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар хүргүүлэхээр болсон аж.
Х.Даваа
Зочин · 2014/06/29
Shireenii ard shigdej syyhaar iimch gesen ajil hgeed yawaldaa enenees uur zunduu ***lgah ajil bgaa
Зочин · 2014/06/28
Зөрчилтэй эмийн жагсаалтыг нь дэлгэрэнгүй бичээрэй энэ ви******ин с эмч у гэж байсан бүртгэлгүй байхад өрхийн эмч нар яаж мэдэх үү аймар юмаа
Зочин · 2014/06/28
Зөрчилтэй эмийн жагсаалтыг нь дэлгэрэнгүй бичээрэй энэ ви******ин с эмч у гэж байсан бүртгэлгүй байхад өрхийн эмч нар яаж мэдэх үү аймар юмаа
Зочин · 2014/06/28
Англи Лондон хотод 6 сарын хэлний бэлтгэлд таныг урьж байнаа...Яамар ч зуучлалын хөлс авахгүй албан ёсны төлөөлөгчийн эрхтэй байгуулга нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл утасаар холбогднуу....Танд амжилт хүсьэ----89401813-GLOBAL LONDON COLLEGE