Ардчилсан хувьсгал нь гадаад паспортыг иргэдэд олгосноор эхэлсэн, одоо тэгвэл гадаад паспортыг хурааж авснаар ардчилал төгсөж байна уу
2024/04/03
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа сая “Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрах, залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг байгууллаа” хэмээн мэдэгдэж ард түмнээ цочоолоо. Энэ одоо ардчилсан төрийн бодлого мөн үү.
Төрийн сайд нь улаан нүүрээрээ ингэж мэдэгдлээ шүү дээ. Шууд утгаараа иргэдийнхээ улаан паспортыг хурааж авна, гадны Элчин сайдын яамдууд руу “Монгол залуусын виз олголтыг зогсооно уу” гэж албан хүсэлт явуулна гэсэн үг үү. Оросын төрийн албан хаагчид Путины зөвшөөрөлгүй хил гарах эрхгүй байдагтай адил уу. Оросын туршлагыг Монголд хэрэгжүүлж эхэллээ гэсэн үг үү. Хойд Солонгос шиг бодлого хэрэгжиж эхэллээ гэж ойлгох уу…
Ийм олон асуултыг Монголын төрөөс асуух, айдас дагуулсан мэдэгдлийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ийнхүү хийлээ. Ерэн онд хийгдсэн Ардчилсан хувьсгал ийнхүү мөхөл рүүгээ явж эхэлдэг юм байна гэж олон хүмүүст бодогдлоо. Ер нь бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалын үнэ цэнэ, тэдгээрийн хийсэн хувьсгалчдын туйлын хүсэл мөрөөдөл нь ганц юу байсан гээч “Хоёр хөршөө давж, цаана нь байх Америк, Япон, Солонгос, Герман, Швед, Франц, Англи… есөн хэлийн улстай харилцах, хамтрах, тэнд очиж сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, тэдэнтэй нөхөрлөх” л байсан юм. Үе үеийн бүх хувьсгалчдын тэрхүү түүхэн хүсэл мөрөөдөл нь 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар биелж, өнөөдөр монголчууд, Монголын залуу үе таван тивд тааваар хөлхөж, мянга мянгаараа сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж, эх оорон руугаа сая сая долларын хөрөнгө оруулалт хийж байна. Энэ бол хэдэн зуун жил гадны нөлөөнд байсан монголчуудын хувьд гайхамшиг төдийгүй дахин алдаж болохгүй эрх чөлөө билээ. Монголчуудын энэхүү эрх чөлөөний эсрэг үйлдэл хийх нь бүү хэл, үг хэлж ч болохгүй. Ийм хандлага гаргасан улстөрч Монголын ард түмэнд “алуулна”. Үүнийгээ ч улстөрчид мэдэхийн дээдээр мэддэг гэж ойлгодог. Тэгсэн үгүй юм шиг байна. Бүр үйлдэл хийж “Залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Энэ сайд, дарга нар ингэтлээ бяр орчихсон юм уу. Харалган болчихсон юм уу.
Монголын залуус эх орондоо сайхан амьдарч байна уу. Үгүй шүү дээ. Монголд өрөнд орж, турж үхэх үү, зээлээс зээлийн хооронд залуу насаа үдэх үү гэсэн гутамшигтай нүүр тулчихаад байна. Энэ бэрхшээлийг цаг алдалгүй шийдэх бодлогыг төрөөс хэрэгжүүлэх тухай Яамны сайд ярьж, танилцуулж байх ёстой байтал “Залуусыг гадагш явуулахыг хориглоно” гэлээ. Энэ бол коммунист дэглэмийн үнэр, үг үйлдэл. Зохиомлоор аливаа зүйлийг хянана гэдэг бол коммунизм. Эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар асуудал шийдэгдэнэ гэдэг бол ардчилсан нийгэм. Монголын залуусын хэн нь ч утаатай, түгжрэлтэй, замбараагүй зохион байгуулалттай, засаглалын хэлбэр нь бэхжээгүй, анхны хэрэгцээгээ хангаж чадахгүй нийгэм, улс оронд амьдрахыг хүсэхгүй. Тийм учраас гадагшаа явж байна. Монголын оюун санаа гадагш урсаж байна. Хийж бүтээж чадах насан дээрээ ирсэн монгол залууст наад зах нь хөнгөлөлттэй зээл олдож байна уу. Тэд бусад орны үе тэнгийн залуусынхаа адилаар юм хийж бүтээмээр, хангалттай ашиг орлоготой ажил хийж үзмээр байна. Гэтэл тийм боломжийг эх орон нь олгохгүй байна. Залуус маань өнөө маргаашийн талхны таван цаас харж болохгүй. Тэднийг тийм байлгах тэнэг бодлогыг төрөөс хэрэгжүүлж болохгүй. Эхлээд залуусын нийгмийн асуудал, амьжиргаанд нь хүрэлцэхгүй цалин хөлс, ажлын байрыг наад зах нь бэлэн болгочих. Ингэж чадвал эх орондоо тэд амьдарна.
Хамгийн сүүлийн мэдээгээр Солонгосын виз мэдүүлэгт нүүрс тээврийн жолооч нар хуйгаараа орсон байна. Уг нь Монголын говьд цалин хөлс гайгүй, ганц болж бүтэж байгаа салбар байна гэж өчигдрийг болтол ойлгож явтал бас болохоо байчихсан юм байна. Үүний өмнө Монголын багш, эмч, сувилагчид гэх хоёр том салбарын хэдэн мянган боловсон хүчин гадагшаа урсаж одсон. Одоогоор энэ тоо 120 мянгад хүрсэн. Энэ хоёр салбарт нийтдээ 300 мянга гаруй хүн ажилладаг юм шүү дээ. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны статистикаар бол төрийн байгууллагын 100 мянга орчим хүн гадагшаа ажиллахаар явсан гэж мэдээлсэн. Энэ тоо чинь л байхгүй юу даа. Энэ тоо цааш нэмэгдэнэ. Өнөөдөр Монголд байгаа залуусын амнаас гарч байгаа ганц үг бол “Шалавхан гадагшаа явах минь, энэ улс орноос хурдхан зайлах минь” гэсэн үгс байгаа. Энэ бол эмгэнэл төдийгүй төрийн харалган бодлого, авлигач нийгмийн бодит дүр зураг юм.
Энэ байдал цааш үргэлжилбэл Монголд 40-50 насныхан, мөн тэтгэврээ хүлээгсэд үлдэнэ. Хөдөлмөрлөх хүчний тэгш бус харьцаа Монголд ийнхүү нүүрлэсэн учраас одоо төр засгаас маш хурдтайгаар ухаалаг, зөв, алсын хараатай бодлогыг хэрэгжүүлмээр байна. Нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, орчны асуудлаа хурдан цэгцлэхгүй бол ажил хийх залуучуудгүй улс болно.
Монгол Улсын иргэн хаана боломж байна, тийшээ явцгаах нь Үндсэн хуулиар олгогдсон, ардчилсан нийгэм дэх хувь хүний үндсэн эрх шүү. Өнөөдрийн халамжийн бодлого бол сүйрэл гэдгийг одоо ойлгох цаг болсон. Эдийн засгийн элдэв тоон үзүүлэлтээ одоо айл өрх бүрийн хаалгаар оруул. Өнөөдрийн хамгийн том тулгамдсан асуудал бол үнийн өсөлт, хөөрөгдөл. Дээр нь татварын аймшигтай их дарамт. Иргэдээ цалин, орлоготой байлгахын төлөө зүтгэж буй компани, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр бул хар чулуу болж байгаа 4-5 төрлийн татвараа одоо буулга. Цалин авч байгаа залуугаас нийт цалингийнх нь 47 хувийг элдэв татварт хураагаад авчихаж байгаа төрөөс, эх орноос залуус зугтахгүй өөр яах юм бэ, Х.Булгантуяа сайд аа.
Өдөржингөө махийтал ажиллаад 1 сая төгрөгийн цалин авч байхад ямар ч ажил хийдэггүй халамжлуулагч 700 мянган төгрөг аваад хэвтэж байгааг Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа та хэрхэн тайлбарлах вэ. Ингэж хөдөлмөрөө шулуулж, боолчлогдохыг Монголын залуус хүсэх үү. Ийм аймаар татварын дарамтад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааг явуулж, ажилчдынхаа цалин хөлсийг хангалттай нэмж чадах уу.
Энэ бүгдийн эсрэг төрөөс тэгээд ямар зөв бодлого хэрэгжүүлж байна гэсэн чинь харин “Монгол залуусыг гадагш явахыг хориглоно” гэв. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үнэхээр буруу ойлголт төрүүллээ. Үүний оронд ам.долларыг хэрхэн буулгах, шатахууны үнийг хэрхэн буулгах… гэхчлэн суурь үнийн асуудлаа ярих, нийгмийн сэдэв болгох ёстой. Тэгж байж үнийн хөөрөгдөлт зогсоно, бууна. Залуусын нийгмийн асуудлууд алхам алхмаар шийдэгдэнэ.
Өнөөдөр ард түмний сэтгэлд юу хургав гэхээр “Хил гааль дээр гадагшаа явах залуусыг баривчлан буцаах юм байна” гэсэн аймшигтай бодол. Олон иргэний бодолд “Ардчилсан хувьсгал гадаад паспортыг бидэнд өгснөөр эхэлж байлаа, одоо гадаад паспортыг биднээс хурааж авснаар ардчилал ингээд төгсөх юм байна” гэсэн өдөөлт явагдаж эхэллээ шүү. Энэ бол байж боломгүй бодол. Ийм яриа иргэдийн дунд өрнөж эхэлсэн нь өөрөө гутармаар үйл явц…
Зочин · 2024/04/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Zochin · 2024/04/03
Үнэн үнэн. Угаасаа Хойд Солонгос болох замруу ороод нилээн хэдэн жил болж байна шүү. Одоо энэ баахан олон ТВ-гээр гардаг гардаг олигтой нэвтрүүлэг, үзэх гайгүй кино ч байхаа больсон. Бүх ТВ-д ижил программ өгчихөө юу гэмээр суваг болгон дээр ижил кино, ижил нэвтрүүлэг. Хаашаа л яваад байна даа энэ улс.
Зайлуул · 2024/04/03
Данх энэ хужаагийн эрлийз авгайгаа зайлуулаач ээ.Эсвэл умдагийг нь долоодог болоод чадахгүй байна уу..
Зочин · 2024/04/03
SXN XIILGI80955877
Зочин · 2024/04/03
DYRR XIILGI80955877
Зочин · 2024/04/03
S XUSNG AXD80955877