Хүчиндэх гэмт хэрэгт холбогдоод гадаад улс руу зугтсан этгээдийг олж, албадан авчирчээ
2024/04/03
“Шувуу” ажиллагааны хүрээнд 2017 онд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан "Ц" гэгчийг энэ оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад албадан авчирчээ.
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Ц" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2017 онд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.
Түүнийг ийнхүү шилжүүлэн авах тусгай ажиллагааг Шведийн Хаант Улсын Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулжээ.
Зочин · 2024/04/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/03
AX NRN ZYGASTSI80955877
Зочин · 2024/04/03
XUCHNDUULI80955877
Зочин · 2024/04/03
S XN80955877