Гадаадын зохион байгуулалттай гэмт бүлэглэл манай улсад үйл ажиллагаа явуулсаар байна
2014/06/28
Гадаад улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэл манай улсын иргэдээс бага бус хэмжээний бэлэн мөнгийг хуурч мэхлэх арга замаар шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл энэхүү гэмт хэргийг ихэвчлэн Фэйсбүүк орчныг ашиглан үйлдэж байгаа бөгөөд иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдсон байна гэх зэргээр холбоо тогтоож, түүнчлэн итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцах, сүүлийн тохиолдлуудад хуурамч батламж, тодорхойлолт болон мастер, виза зэрэг төлбөрийн картуудыг шуудангаар илгээж бодит мэт ойлголтыг төрүүлж байгаа нь хуулийн байгууллагынхны шалгалтаар тогтоогтжээ.
Мөн таны гар утас, цахим шуудан, фэйсбүүк хаягуудаар гэмт хэргийн анхны мэдээлэл очдог бөгөөд хэрэг үйлдэгчид нь ихэвчлэн бүлгийн зохион байгуулалтанд орж дэлхийн өнцөг булан бүрээс хохирогчоо эрэн хайж байдаг гэнэ.
Тухайлбал, манай улсын иргэн Баянгол дүүргийн харьяат А нь 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 2550 ам.доллар, 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн харьяат иргэн А нь 7850 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б нь 56 сая төгрөг, 2014 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Д нь 1600 ам.долларыг тус тус шилжүүлж сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч үлдсэн хэргүүд бүртгэгдсэн байдаг.
Цагдаагийн байгууллагын зүгээс энэ тал дээр тухай бүр шаардлагатай арга хэмжээг авч тухайн улсын холбогдох албадтай хамтран ажиллаж байгаа боловч шууд таслан зогсоох боломжгүй байгаа тул иргэд, олон нийтийн анхааралтай байхыг анхааруулж байна.
1. Үл таних гадаадын иргэдтэй интернэтээр харилцахдаа анхаарал болгоомжтой байж хувийн болон бизнесийн мэдээллээ харилцан солилцохгүй байх
2. Урамшуулал, сугалаа, бэлэг, өв залгамжлах болон бусад агуулгаар таны компьютер, гар утсанд ирсэн аливаа мэдээлэлд хянамгай байж, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарах тал дээр дээрх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Д.Ундрах
Зочин · 2014/06/30
Facebook-аюултай юм.
Зочин · 2014/06/29
ene london ybuulan gesen commentiig ***lgmaar bn huuli bus hunii namia ybj bolon bas ydargaatai ym
Зочин · 2014/06/29
hohino yuun bayan ym be. ydarsan negendee buyan bolohgui
Зочин · 2014/06/29
Англи Лондон хотод 6 сарын хэлний бэлтгэлд таныг урьж байнаа...Яамар ч зуучлалын хөлс авахгүй албан ёсны төлөөлөгчийн эрхтэй байгуулга нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл утасаар холбогднуу....Танд амжилт хүсьэ--89401813