Т.Чимгээг Эрүүдэн шүүсэн асуудлаар Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүний эрхийн байгууллагуудад ханджээ
2024/04/15
“С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой” гээд байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд нэгэн захирамж гаргажээ.
Тэр нь “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулах тухай” захирамж ажээ. Л.Оюун-Эрдэнэ энэ захирамжаа 2024 он дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажлын хэсэгт тодорхой үүрэг даалгаврыг өгсөн байна. Гэхдээ тэрбээр энэхүү ажлын хэсгийг байгуулахаасаа өмнө Олон улсын хэд хэдэн хүний эрхийн байгууллагуудтай холбогдоод авчээ. Тиймээс Засгийн газрын хуралдаан дээр “Монгол Улсад Ц.Элбэгдоржийн эрх, Т.Чимгээгийн эрх гэж тусдаа байх ёсгүй. Адилхан л хамгаалагдах ёстой. Ц.Элбэгдорж хүн эрүүдэн шүүвэл “Шударга ёс”, тэр нь илэрвэл “Ц.Элбэгдорж хэлмэгдлээ” гээд байж болохгүй. Хүний эрхийн байгууллагууд ч Ц.Элбэгдорж, Т.Чимгээ хоёрт тэгш л хандах ёстой. Би тэр хүнтэй шоу тоглолтод дуу дуулах гээгүй. Маш ноцтой хэрэг 20 гаруй жил дарагдсан тухай л яриад байна. Тэр хүн хэргээ цайруулах гэж энгийн иргэдийг хилсээр ардчилсан Монгол Улсад гурван шатны шүүхээр улс төрийн захиалгаар хэлмэгдүүлсэн тухай ярьж байна.
Урьдын адил асуудлыг маазруулж өнгөрөөхийг Ц.Элбэгдорж хүсч байж болно. Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай. Ц.Элбэгдоржийн хувьд тэр хүмүүсийн амьдрал тоглоом шиг байж магад. Миний хувьд үгүй” гэж хэлсэн бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/04/15
дэмжиж бна
Зочин · 2024/04/15
SADARLN SEKSDN80955877
Зочин · 2024/04/15
SEKSDI DADARLI80955877
Зочин · 2024/04/15
DYRAA TAWILTSI80955877
Зочин · 2024/04/15
SEXSDN80955877