Ерөнхийлөгчийн нэрийг барьсан, МАН-д нэгхэн жилийн өмнө элссэн залуу гэнэт хүмүүсийн хэлдгээр "тооноор орж ирэн" Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс дуугарч, хаа сайгүй "пид пид үсэрч явах болов."

МАН-ын дэмжигч гишүүд, залуучууд хоорондоо: "Ийм нөхдөөс болж энэ намд итгэх итгэл буурч, ер нь ардын хүүхдүүдэд боломж байхгүй юм байна. Энэ намд удам дамжсан угсаатны хүүхдүүд, эсвэл даргын хамаарал бүхий л хүмүүс цаашдаа явцгаах юм байна" гэж сэм хөнжил дотроо ярьцгаах болов. Энэ бол МАН-ын хувьд сонгуулийн том аюул гэж ойлгож болно.

 

Ер нь аливаа зүйл шударга үнэн байх ёстой. Бас энэ нэр дэвшинэ гээд албан тушаалын төлөө явж буй нөхдүүд жоохон мэдрэмжтэй, бас ичих булчирхайтай байгаач гэж сэтгүүлч миний хувьд хэлчихмээр санагдах болов.

 

Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул ч гэж үг бий. Анх Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч байхад нь мэргэжилтэн болж очсоноор ажлын гараагаа эхэлсэн.Улмаар Сангийн сайд болонгуут яамруу даган очсон, тэгээд Сангийн сайд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд өөрийн хүнээ байлгасан нь ихээхэн хачирхалтай харагдахаар байгаа юм.

Хамгийн ноцтой нь Б.Даваадалайгийн төрсөн ах гэгдэх Б.Цэдэв нь Баянхонгор аймгийн Ардчилсан намын гол "хор найруулагч" буюу ерөнхий менежэрээр ажилладаг. Сүүлийн жилүүдэд нэг айлын хүүхдүүд өөр, өөр намд зохион байгуулалттай орж, аль нэг нам нь ялахад гэр бүлээрээ хождог, завшдаг явдал гаарах болсон. Үүнийг жинхэнэ аюултай гэр бүлийн “МАНАН” гэж нэрлэж болно. "Ерөнхийлөгчийн эхнэр манай эхнэрийн үеэл юм, би баталгаатай УИХ-д нэр дэвшинэ" хэмээн сагсуурч яваа энэ залуу Хархорум хот Улаанбаатараас 5 дахин том гэж ярьж явна. Монгол Улсын хүн ам хэд билээ? Тав дахин гэхээр нөхрийн бодлоор 10-н сая хүнтэй бололтой. Өнөөдөр хүн амын тоо хэд вэ? УИХ-д сонгогдохын тулд "Ард түмэн бол цагаан цаас түүн дээр юу ч бичиж болно" гэдэг шиг ядарсан иргэдээ даапаалж явах нь юу ч билээ.

 

С.Сарнай 

сонин.мн