Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн мэндэлсэн өдөр тохиож байна
2024/04/20
Төр, нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Жил бүрийн энэ өдөр төрийн өндөрлөгүүд, хамтран улс төрд зүтгэж байсан нөхөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг билээ.
Энэ харуусалт үйл явдлаас хойш хэдийнэ 26 жил өнгөрчээ. Авчиг хэргийн жинхэнэ буруутан, захиалагч олдоогүй. Ээдрээ учиг тайлагдаагүй. Мөртлөө улс төрийн "тоглоом" болдог хэвээр.
Тэртээ 2000 оны УИХ-ын сонгуульд ч "Зоригийн хэргийг илрүүлнэ" гэж амлаж нэр дэвшсэн, ялалт байгуулсан хүмүүс бий. Энэ жил ч эрх баригч намын гол бэлтгэсэн улс төр С.Зоригийн хэрэг гэдэг нь нэгэнт тодорхой болчхоод байна. Өнөө орой, С.Зориг агсны гэргий Булганы ярилцлага өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр цацагдах аж.
Өнөөдөр олон нам эвсэл, хүмүүс түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
Зочин · 2024/04/20
hovdiin hogiin hulgaichuudad aluusan hundee