2016 онд Далай лам манай улсад айлчлахдаа X Богдын тодруулсан гэдэг. X Богдын ээж “Монцемент” төслийн удирдагч Н.Мөнхнасан бол аав нь математикч Ч.Алтаннар юм.

X Богд аль нэг хийдэд бус, Богд уулын Арцатын аманд байгуулж буй нийтэд шашны боловсрол олгох шашин-соёлын цогцолбор хүрээлэнд суух юм байна.

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, докторант С.Дэмбэрэл X Богдын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Х Богд шашны ном сургаал, эрдэм мэдлэгт суралцана. Хэл болон буддын гүн ухааны мэдлэг хэрэгтэй учраас Богдуудыг багаас нь шадар багш нар сургадаг. Багш нарыг Гандантэгчэнлин хийдээс томилно. Далай лам, Ромын пап лам зэрэг шашны тэргүүний хажууд том инсититуц байдаг учраас Х Богдын дэргэд нь  байгуулагдаж магадгүй.  Х Богд гэр бүл зохиохгүй бөгөөд шашны дэгийн дагуу сахил санваараа авч номхотголын ёс суртахууны хэм хэмжээг сахих ёстой” гэжээ. Мөн Буддын шашны дээд боловсролыг олоход хамгийн багадаа 16 жил шаардагдана гэжээ.

“Туул голын эхэн дээр

Тугдмайн Өргөөгөө барина даа

Туулай жилийн эхэн дээр

Тунгалаг Богдыгоо зална даа” хэмээн Монголчууд бошиглон зөгнөсөн байдаг билээ.

Х Богд Жавзандамба танд мэлмий гийсэн өдрийн мэнд хүргэе.