Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг явуулжээ
2024/04/23
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын 19-нд болсон байна.
Түүний ахалдаг “Любэ” хамтлаг цэрэг, эх орны сэдэвтэй дуу дуулдаг бөгөөд 2017 онд манай улсад ирж, "Буянт-Ухаа" спорт цогцолборт тоглолтоо хийж байжээ.
ЭСЯ-наас мэдээлснээр Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ЭСЯ-ны төв байранд Оросын “Любэ” хамтлагийн ахлагч Н.В.Расторгуевийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Элчин зөвлөх Д.Өнөбилэгт “Любэ” хамтлагийн ахлагч Н.В.Расторгуевийг цаг зав гарган ЭСЯ-нд хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлээд, тус хамтлагийн 2017 онд манай улсад хийсэн аялан тоглолтын талаар халуун дотно яриа өрнүүлсэн байна.
Улмаар энэ онд тохиож буй “Любэ” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ирүүлсэн бэлгийг дуучинд гардуулж өгчээ.
Гарын бэлгийг тус ЭСЯ-ны ёслол хүндэтгэлийн өргөөнд өргөн барьсны дараа “Любэ” хамтлагийн гоцлол дуучин Н.В.Расторгуев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу талархал илэрхийлж, боломжтой цагтаа Монгол оронд хүрэлцэн очиж, үзэгч хөгжөөн дэмжигчидтэйгээ дахин учрах бодолтой байгаагаа уламжилсан байна.
Зочин · 2024/04/23
S DYYDLGR80955877