Монгол улсын эдийн засаг нүдэн дээр унасаар байгаа. Харин засгийн эрх барьж байгаа хэсэг бүлэг нөхдүүдэд өнгөтэй өөдтэй харагдаад байх шиг байна лээ.  

Өөрөөр хэлбэл Эдийн засгийн хөгжлийн сайд гэхээсээ илүүтэйгээр  Монгол улсын хөгжилд саад болж байгаа  Н.Батбаярын нүдэнд бол бүүр ч сайхан харагдаад байгаа бололтой юм.

 

Тэрбээр “Бүхнийг болж байна, бүтэж байна, битгий та нар муу муухайгаар бодож бай. Тэгвэл бүтэхээ больчихно”   хэмээн загнадаг. Өнгөрсөн 9- сарын 17-ны өдөр буюу Мягмар гарагт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нь бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурсан гэж тунхагласан. Гэвч буураагүй ээ. Өссөн гэдгийг М.Мэндсайхан дарга нь мэдэгдээд авсан.

 

Үнэн хэрэгтээ эдийн засаг сайн байгаа гэж түүнийг хэлж байхад улам бүр дордсоор байгаа нь баталгаа болно. Эдийн засгийг сэргээх 100 хоногт сэргэх нь битгий хэл үнэ нь нэмэгдэж талх тансаг хэрэглээ болоод байна.  

Нөгөө талаас та биднийг  хэдэн үеэр нь өрөнд оруулан байж босгосон  “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт тодорхойгүй байгаа. Өнөөдөр  Чингис”, “Самурай” бондоос гадна   Хөгжлийн банкаар дамжуулан их хэмжээний мөнгө босгосон ч бүгдийг нь үр ашиггүй, төсвөөс гадуур хяналтгүй зарцуулсан нь хууль, хяналтын байгууллагад шалгагдаж эхлээд байгаа. Үүнийг батлах мэт “Ч.Улаан төсвөө мэддэг. Харин илүү гарснаар нь яаж туйлахаа Н.Батбаяр сайд мэднэ” гэх яриа улс төрийн тогоонд  чанагдаж байгаа нөхдүүдийн дунд байгаа.

“Чингис бонд бол Их эзэн Чингис хаанаас бидэнд илгээсэн бэлэг, гал тахихаар Монгол Улсын эдийн засаг хэвийн болчихно” хэмээн Н.Батбаяр сайд хэлж байсан.  Сүсэг бишрэлтэй нь тэндээ л байдаг юм биз.  Галаа тахихаар эдийн засаг сэргэдэг бол  өнөөдөр  Монголчууд хөгжлийн  дээд хязгаарт хүрэхээр болсон шүү дээ. Логикоор нь бодсон  ч  хүн ажиллаж, хөдөлмөрлөж байж л  мөнгөтэй болохоос гал тахиад байвал хөлжинө гэдэг байж боломгүй зүйл юм.

Засгийн газрын зарим сайд нарын ажилд сэтгэл дундуур байгаагаа Ерөнхийлөгч хэдэнтээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ Засгийн газарт зөвлөмж өгөх шийдвэрийн 2.7-р заалтад "Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.4-ийн заалтыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох" гэж байгаа.  тэгэхээр  энэхүү заалтыг харсан ч Ерөнхийлөгчийнхөө  бодлыг анзаарсан ч  Н.Батбаярыг огцруулах нь хамгийн зүйтэй шийдвэр болох юм.

Монгол Улсын өр хуулиар тогтоосон ДНБ-ний  50 хувь дотор байгааг  албан ёсоор хэлж байсан нь өнөөдөр 70 хувьд хүрсэн. Харин энэ цаг үед  Н.Батбаярын  түрийвч зузаарсан гэж үзэх нэгэн байгаа. Яагаад гэвэл эрхэм сайд эрх охиндоо брэнд  дэлгүүр нээж өгсөн бөгөөд хамгийн хямд бараа нь та бидний хэдэн сарын цалинтай тэнцэхээр хэмжээний юм билээ.  

Энэ мэтээр Монгол улсын хөгжилд  саад болж байгаа сайдаа  АН-ынхан  яаж ийж байгаад  авч үлдэх санаа агуулсаар байгаа.  Өөрөөр хэлбэл маргааш чуулган завсарлана.  Завсарлагааныг яаж ийж байгаад давчихбал  Хөгжлийн сайд суудалтайгаа  намрын чуулган хүртэл зууралдах боломжтой болно гэсэн үг. 

Монголын хөгжилд саад болж байгаа  энэ сайдын худалч, тэнэг хүн хуурч байгаа юм шиг тайлбарыг  улс орон даяараа харлаа.  Одоо улс төржилгүйгээр  түүнийг суудлаас нь буулгаж, гал тахидаггүй, худлаа хэлдэггүй, хамгийн гол нь үндсэн ажлаа мэддэг нэгэндээ  улсынхаа хөгжлийн асуудлыг даатгамаар байна.  

АН-ынхаан  хөгжлийн саад болсон Н.Батбаяр сайдаа одоо хамгаалахаа болчих хэрэгтэй шүү дээ.  

А.Баярмаа