Харз, Залуус, Цээнэ зочид буудлуудыг хаалаа
2014/06/29
Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зочид бууудал, дэн буудалд шалгалт хийсэн байна. Амралтын өдрүүд буюу бусад үеэс ачаалал ихтэй үед зохион байгуулагдсан тус шалгалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид хамтран зохион байгуулжээ.
Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн 120 орчим зочид буудал, дэн буудал үйл ажиллагаа явуулдагаас иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нэр бүхий 16 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд шалгалт хийж, Ачитсун ХХК-ийн “Харз”, Асгат сервис ХХК-ийн “Залуус”, “Цээнэ” зэрэг дэн буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, улсын байцаагчийн акт тавьсан байна.
Мөн тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар таван газарт 32 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, хоёр аж ахуйн нэгжид нийт 676 мянган төгрөг, дөрвөн иргэнд 434 мянган төгрөг, нийт 1.110 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллажээ.
Зочин · 2014/07/26
bvr moson haajihcan ni deer ym bishv
Зочин · 2014/07/26
vneheer sain ym bolson bna mergejliin hynaltiin gazar odoo l neg ym ajlaa hiij bh shiv gehdee vldsen ter buudliig ygad zger torgood orhijihson ym be
Зочин · 2014/06/30
маш их баярлалаа
Зочин · 2014/06/30
маш их баярлалаа