Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, ургамал, хамгааллын хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 356 аж ахуйн нэгж, иргэнийг сургалтанд хамруулжээ
2024/04/25
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аяны хүрээнд хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлэх, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг импортлох, хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, худалдаалах, үйлчлэхэд тавигдах шаардлага, хууль тогтоомжийг мөрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор сургалт зохион байгууллаа.
Баянгол дүүргийн томоохон худалдааны төв болох Барс 1, Барс 2, Хар хорин зах, Хороолол хүнсний зах, Сандей худалдааны төвүүд болон хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 356 үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан томоохон сургалт болжээ.
Сургалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж байлгууллагад газрын даргын “Батламж”-ийг гардуулж, “Сургалтад оролцогчдын судалгаа” “Хүнсний аюулгүй байдал”-ын хүрээнд иргэдээс авах судалгааг QR кодоор авч судалгаанд хамруулсан байна.