Тэмцээний үеэр “бөмбөг алдлаа" гэж сурагчаа зодсон багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ
2024/04/29
Цахим орчинд энэ сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүнхараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ "Бөмбөг алдлаа" гэж орилж, удаа дараа маш хүчтэй алгадан, зодож биед нь халдаж байгаа байдал” гэсэн гарчигтай, видео мэдээлэл байршуулсан.
Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гаргасан иргэн Ж-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Батцэцэг · 2024/04/29
Шийтгэл нь хөнгөн байна.д