М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа
2024/04/30
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд улсын арслан М.Бадарчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус шүүх хурал өчигдөр эхэлж, нэхэмжлэгч болон хариуцагч талуудын гомдлыг сонссон. Үргэлжлүүлэн хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хаалттай шинжлэн судалсан.
Харин өнөөдөр хэрэгт авагдсан зарим баримтыг нээлттэй хэлэлцэж дууссаны дараа талуудын асуулт хариултын үе шат эхэлсэн юм.
Энэ үеэр хуралдаан даргалагч шүүгч Г.Батзаяа нэхэмжлэгч улсын арслан М.Бадарчаас асуусан асуулт, хариултыг тоймлон хүргэж байна. Тус шүүх хурлыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж байгаа юм.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Шинжилгээгээр танаас хориглосон бодис илэрсэн. Та хүлээн зөвшөөрч байгаа юу?
Улсын арслан М.Бадарч: Би ийм бодис байдаг гэдгийг мэдэхгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Та энэ бодис байдаг гэдгийг мэдэхгүй юм байна. Гэхдээ таны биеэс илэрсэн.
Улсын арслан М.Бадарч: Би үүнийг гайхаж байгаа.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Танд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдрийн Б шинжилгээний хариуг мэйлээр ирүүлсэн гэж мэдүүлсэн. Танд мэйлээр ирүүлсэн үү?
Улсын арслан М.Бадарч: Надад мэйлээр өгсөн юм байхгүй. Надад мэйл байхгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Есдүгээр сарын 26-ны өдрийн хурлыг хэлэх гэж тань руу хоёр удаа залгасан гэсэн. Та яагаад авч чадаагүй вэ?
Улсын арслан М.Бадарч: Би дугаар залгасан бол авах байсан. Өмнөх өдөр нь Даваасүрэн өмгөөлөгч хороон дээр дуудвал заавал очно шүү гэж хэлсэн. Хурал эхлэхээс хоёр минутын өмнө Өсөх-Ирээдүй харцага залгасан. Өмнө нь мэдэгдээгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Шинжилгээ өгөхөд хэн нэгэн танд хөндлөнгөөс ус, ундаа өгсөн үү?
Улсын арслан М.Бадарч: Халуун савтай цай ирэх тохиолдол байна. Түүнд хардалт байхгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Танд энэ төрлийн бодис санаандгүй аргаар орсон байж болох уу?
Улсын арслан М.Бадарч: Үүнийг би тайлбарлах боломжгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Жишээлбэл таны идэж уух юманд байсан уу?
Улсын арслан М.Бадарч: Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд байхгүй.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Та хэрэглэсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Танд таамаг байгаа юу?
Улсын арслан М.Бадарч: Хардалт уу. Хувь хүний дотор хардалт байгаа. Тухайн үед тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон. Тамирчин хүн өөртөө эргэлзээтэй байсан бол мөнгийг аваад хэвтэнэ.
Тэр хүмүүсийг гэсэн хардлага байгаа. Хүмүүсийн нэр дурдмааргүй байна.
Даргалагч шүүгч Г.Батзаяа: Та тэр хүмүүсийг хардаж байгаа юу. Таны маргааныг шийдвэрлэх гэж байгаа учраас үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Та тэднийг хардаж байгаа юу?
Улсын арслан М.Бадарч: Тийм. Би тэднийг хардаж байгаа.
Зочин · 2024/04/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh