С.Бичүү: Харийнханд баялгаа алдаад, харин үлдсэнийг нь өөрсдөө сүйтгэх үү
2014/06/29
Хоёр ч бие даасан цомгоо гаргасан атал тоглолт хийх тухайд огтхон ч яараагүй дуучин С.Бичүү нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд тун идэвхтэй оролцдог нэгэн. Өнгөрсөн жил хүнсний нэгэн компанитай хамтран эрүүл амьдралын хэв маяг, хоол хүнсний талаар багагүй сурталчилгаа хийсний зэрэгцээ нийслэлийн есөн дүүрэгт багахан хэмжээний тоглолт зохион байгуулсан гэж байгаа.
Хөөрхөн охид, хайртай эхнэрээ дагуулаад хөдөөгүүр аялах дуртай дуучин С.Бичүү голын эрэг дээр мах шарж идэх хоббитой гэдэг. Гэтэл саяхны нэгэн өдөр энэхүү аяллынхаа үеэр голын усанд машинаа угааж, элдэв хараалаар булсан бүдүүлэг нөхөдтэй ёстой л “нэгийгээ үзсэн” аж. Энэ тухайгаа тэрбээр “Голын эрэг дээр жаахан суучихъя гэхээр яг хажууд давхиж ирээд усны захад машинаа угаагаад байх юм.
Машинаа ядаж хол аваачиж тавиад усаа саваар зөөж угаах талаар хэлтэл “Чи өөрийгөө юу гээд бодчихсон новш вэ. Од гэж бодоо юу гэх юм. Өөр юугаа ч ярих билээ. Бид дор бүрнээ ухамсартай байхгүй бол үр хүүхэд минь тийм л болж өснө. Байгаль эх дэлхийгээ хайрлаж байя гэж бид гэр бүлдээ сайн ярилцвал тэр нь илүү үр дүнтэй байх даа. Үүнд төр засгийн буруу биш. Гэр бүл, хувь хүний хүмүүжил их нөлөөлж байна. Би ч гэсэн гэр бүл, ойр тойрныхондоо сайн хэлж байя. Өөрөө ч гэсэн үлгэр дуурайлал үзүүлж байя. Та бүхэн ч гэсэн үр хүүхдийнхээ үлгэр дуурайлал нь байгаарай. Энэ л бидний байгаль дэлхийгээ хайрлах том илэрхийлэл, бусдад үзүүлэх үлгэр дуурайлал юм шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Үүгээр ч зогсохгүй, харийнханд баялгаа алдаад харин үлдсэнийг нь өөрсдөө сүйтгэж байгааг тун сонирхолтой жишээ аван дурдсан байна.
Б.Содон
MBT healthy s***s · 2014/07/15
mbt s***s amazon uk С.Бичүү: Харийнханд баялгаа алдаад, харин үлдсэнийг нь өөрсдөө сүйтгэх үүMBT healthy s***s http://www.wasukri.com/new-style-of-mbt-s***s.html
Зочин · 2014/07/01
Зочин · 2014/06/30