Дөнгөж 12-хон настайгаасаа эхлэн загварын тайзнаа алхаж, миссийн тэмцээнд оролцсон И.Төгсөө өдгөө хэн хүний өмнө хийж бүтээсэн зүйл, хэлэх үгтэй сайхан бүсгүй болсон. ХУИС-д олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй мисс бүсгүйн хувьд цаашдын зорилго нь “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцож, өндөр амжилт гаргах. Тиймдээ ч битүүхэндээ бэлтгэж, гоо сайхан төдийгүй мэдлэг боловсролдоо анхаарч явдаг тэрбээр өнгөрсөн хугацаанд таван ч титэм гардаж авчээ.

Дунд сургуулийн сурагч байхдаа “Үлэмж биетэн” гэх өвөрмөц хочтой байсан И.Төгсөө одоо үеийнхэн дундаа “Титмийн цуглуулгатай модель” гэгдэх болсон гэнэ. Юутай ч, олны анхаарлыг татахаас илүүтэй сурч боловсрохыг эрхэмлэж яваа тэрбээр энэ сарын сүүлээр зохион байгуулагдах миссийн тэмцээнд оролцох гэж буй юм байна.

Б.Содон