Сингапурт амаржиж, охин үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа фото модель О.Пүрэвдулам өнгөрсөн хавраас загварын тайзнаа дахин алхах болсон. Гоо үзэсгэлэн, гоолиг төрхөө хэвээр нь хадгалсан энэ бүсгүйг хэвлэлийнхэн алтны магнат Ц.Мянганбаярын “нялх амраг”-аар тодруулан, түүнд долоо дахь хэнз үрийг нь тэврүүлсэн хэмээн тодотгодог.

Гэсэн хэдий ч, энэ бүхэнд ямар нэгэн тайлбар хийгээгүй өдийг хүрсэн фото модель О.Пүрэвдулам загварын тайзнаа бардам нь аргагүй гунхаж яваа юм. Нэгэнтээ миссийн тэмцээнд хүртэл амжилттай оролцож, олон улсын сайхан бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэж явсан тэрбээр ээж болсныхоо дараа ийнхүү урьдын адил гялалзаж буйгаа харуулахаар шийджээ.

Б.Содон