С.Амарсайхан: Долоо, наймдугаар сард ус ихтэй аадар бороо орох төлөвтэй байна
2024/05/27
УОК-оос үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Шуурхай штабыг байгуулж, байнгын ажиллагаанд оруулжээ.
Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр "Шар ус, үерийн эрсдлээс хамгаалах ажлын гүйцэтгэлийг хангуулах, үерийн далан сувгийг хүчитгэх, инженерийн байгууламжийг сайжруулж сэргээх, үерийн аманд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлгүй аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өгч байна.
Долоо, наймдугаар сард ус ихтэй аадар бороо гэнэт орох төлөвтэй байна. Тэгэхээр иргэд аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангах мөн холбогдох байгууллагууд техник, төхөөрөмжөө сайжруулах бүх шатанд анхаарал сэрэмжтэй ажиллах шаардлагатай учир зарим үүрэг даалгаврыг өгсөн.
Сонгууль эхэлж орон даяар сонгуулийн кампанит ажил эхэлж буй учир төрийн албан тушаалтнууд, аймаг, орон нутаг, нийслэлийн удирдлагууд ажлаа эзэнгүйдүүлэхгүй байх, аливаа ажлын зохион байгуулалтыг сулруулахгүй байхыг сануулъя. Ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болно. Дуусдагаараа дуусна. Амьдрал үргэлжлэх учраас хариуцлага алдахгүй байх хэрэгтэй. Ялангуяа гэнэтийн байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлүүдийг даван туулах бэлтгэлээ хангаж хохирол багатай даван туулах бүх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай. Энэ сануулгыг аймаг орон нутагт өгсөн. Тиймээс УОК-ын шуурхай штабын дэргэд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын штабыг байгуулсан" гэлээ.
Зочин · 2024/05/28
хужаагийн гар хөл зайлдгүйээ
Зочин · 2024/05/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/27
XUSNG80955877
Зочин · 2024/05/27
XALYYTSTL UILCHLI80955877