Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уул дархан цаазат боллоо
2024/06/06
УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы сүүлийн хуралдаан Төрийн ордонд болж, хуулийн төслүүдийг эцэслэн баталжээ.
Үүний дотор Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр эцэслэн баталсан юм.
Ингэснээр байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авлаа.
Булган уул дархан цаазат болсноор байгаль хамгаалагчийн нэг ажлын байр шинээр бий болж, хүний нөөцийн дундаж зардал 25 сая төгрөг байхаар тооцжээ.
Зочин · 2024/06/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/06
TANILTSI80955877
Зочин · 2024/06/06
44DSB ERD80955877
Зочин · 2024/06/06
SAWI80955877