Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхийг "E-Mongolia" системээр шалгах боломжтой
2024/06/08
Цагдаагийн байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хулгайд алдагдсан гар утсыг түргэн, шуурхай олж тогтоохын тулд үүрэн телефоны оператор компаниудтай цахим сүлжээгээр холбогдож мэдээлэл солилцох ажлыг эхлүүлсэн.
Тус ажлын хүрээнд алдагдсан болон гээгдүүлсэн гар утасны IMEI дугаараар хайлт хийж, мэдээлэл авах боломжийг төрийн цахим үйлчилгээний "e-mongolia” системд нэвтрүүлжээ.
Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа болон гээгдүүлсэн гар утасны мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны "ХУР” системээр дамжуулан тухайн иргэн өөрөө IMEI дугаараар шалгах үйлчилгээг энэ сарын 05-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.
Ингэснээр хулгайлагдсан гар утсыг бусдад зарж, борлуулдаг хууль бус үйлдлийг таслан зогсоох, тухайн гар утсыг худалдан авч байгаа иргэд хулгайлагдсан гар утас мөн эсэхийг өөрөө шалгадаг нөхцөл, боломж бүрдэж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Зочин · 2024/06/08
SAWI80955877