Үндэсний эвслийн байранд цагдаагийн байгууллага нэгжлэг хийгээгүй, үзлэг явуулахад 41,985 хүний регистэрийн дугаар, файлууд олдсон гэв
2024/06/26
НЦУГ-ын хурлын танхимд сонгуультай холбоотой цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар болон сонгуулийн үеийн хамгаалалтын талаар мэдээллээ.
Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр энэ үеэр "Үндэсний эвслээс нэр дэвшиж буй нэр дэвшигч мэдэгдэл хийсэн. Цагдаагийн байгууллагаас үнэн зөв мэдээллийг өгч байна. Өчигдөр 22:00 цагт иргэнээс гомдол ирсэн. Гомдлын дагуу цагдаагийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн байр руу очиход Үндэсний эвслийн байр гэсэн хаяг байгаагүй. Зурагт харуулж байгаа шиг хаалга л байсан. Үндэсний эвслийн хуульч, цагдаагийн байгууллага нэгжлэг хийхдээ СЕХ-д мэдэгдэл хүргүүлнэ гэж мэдээлсэн. Цагдаагийн байгууллага нэгжлэг хийгээгүй, үзлэг явуулсан. Тодотгож хэлбэл, тус байранд 148 иргэн үйл ажиллагаа явуулж байсан.
Цагдаагийн алба хаагчид тухайн хэрэг дээр ажиллаж үзлэг хийсэн энэ явцад 41,985 хүний регистэрийн дугаар, утасны дугаар бүхий баримт, файлууд олдсон. Энэ нь өөрөө хуулиар хориотой, гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тиймээс тухайн хувь хүний нууцтай холбоотой мэдээллүүдийг хаанаас, яаж олсон талаар шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.
Зочин · 2024/06/27
XANYYLI
Зочин · 2024/06/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/26
DYYDLGN80955877
Зочин · 2024/06/26
SXN80955877 43DSH