Сүхбаатар аймагт сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар очсон охидыг хүчиндсэн хэрэг гарсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. 

Тэгвэл уг мэдээлэлд ЦЕГ-аас хариулт өглөө.  Зургаадугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн байгууллагад нэр, хаяг, дугаараа нууцалсан утаснаас "Манай дүүг хүчиндсэн байж болзошгүй гэсэн" дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулсан.

2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Улаанбаатар хотоос 21-24 насны зургаан эмэгтэй тухайн аймагт АН-ын сонгуулийн ажилд ухуулагчаар ажиллахаар очсон. Шалгалтын ажиллагаа явуулахад тухайн иргэд өөрсдөө дуудлага мэдээлэл өгөөгүй байсан. Цагдаагийн байгууллагаас дуудлага мэдээллийн дагуу тайлбар мэдээлэл авья гэхэд татгалзаж, маргааш нь хот руу буцсан. 

Сүхбаатар аймгийн мөрдөн байцаагчийн даалгавраар Мөрдөн байцаах албан дээр тухайн иргэдийг дуудаж тайлбар мэдүүлэг авахад "Хүчингийн гэмт хэрэг болоогүй" гэж тайлбар мэдүүлгүүд өгсөн. Ингээд гэмт хэргийн шинжгүй гэж Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтад хаагдсан байгаа" гэлээ.