15 минутанд дууссан НААДМЫН НЭЭЛТИЙН тасалбарын ШАГИЙН ҮНЭ 400 000 төгрөг хүрчээ
2024/07/02
Энэ даваа гараг буюу өчигдөр /2024.07.01/ үндэсний их баяр наадмын тасалбарыг онлайнаар өглөөний 7 цагт худалдаалж эхэлсэн ч 45 минутын дараа бүрэн зарагдаж дууссан мэдээлэл цахим орчинд тарсан билээ.
Тэгвэл жилийн жилд энэ асуудал олны анхаарлыг татах болсон. Баяр наадмаар нээлтийн үйл ажиллагааг үзэх иргэд олон ч тасалбарын борлуулалт хэдхэн минутанд дуусч олон хүн гар хоосон үлдсээр хэдэн жилийн нүүр үзэж байна.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдсан юм. Тасалбарыг суудлаасаа хамаарч 80-150 мянган төгрөгийн үнэтэй зарсан бөгөөд нийт 12 мянган ширхэг тасалбар борлууллаа. Хамгийн хачирхалтай нь, тасалбар нь 15 минутад дууссан гэх мэдээлэл цахим сүлжээнд хөвөрч байна.
“Тасалбарын хамгийн сүүлийн захиалга 10:00 цагт хийгдсэн байна. Ер нь жил бүрийн наадмын тасалбар маш хурдан зарагдаад дуусдаг. Өмнө нь “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төвөөр наадмын тасалбарыг зардаг байсан бол цахимжуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Нэг утасны дугаараас хоёр тасалбар захиалах боломжтой. Энэ нь шагчдаас сэргийлж байгаа" гэж албаны эх сурвалжууд өмнө нь хэвлэлд мэдээлэл өгч байсан.
Гэтэл 12 мянган тасалбар хэнд хүрсэн нь тодорхойгүй дуусчихлаа. Ард түмэн аваагүй, наадмын тасалбарын эрэлд гарч байна гэсэн үг л дээ. Мөн энэ жил төрийн тэргүүн нар болон гадаадаас ирэх томоохон зочид төлөөлөгчид урилгаар үзэх бол УИХ-ын гишүүд болон сайд нар, түүний гэр бүлийнхэн урилгаар бус тасалбараа худалдан авсан.
Үүнтэй холбоотой иргэдийн санал, шүүмжлэл цахим сүлжээнд хөвөрсөөр байна. Мөн наадмын тасалбар авна, зарна гэх зарууд ч олноор байршжээ.
ENaadam.mn сайтаар худалдаалсан тасалбар суудлаасаа хамаарч 80,000, 100,000, 150,000 төгрөгийн үнэтэй байсан бол иргэдийн гар дээрээс одоо зарагдаж байгаа нэг бүрийн үнэ 250-400 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.
Харин цахим орчинд наадмын тасалбар зарна гэх зар олноороо хөвөрч байна. Шагчид тасалбарынхаа тоог нууцалж, хуурамч хаягнаас 2-4 ширхгээр нь зарж байгаа бололтой. Ямартай ч ард түмэнд олдоогүй наадмын тасалбарыг цахим хуудсаар өчнөөнөөр нь зарж байна.
Наадмын тасалбарын хүртээмжийн талаар Төв цэнгэлдэх хүрээлэн ТӨК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан тайлбар хийсэн байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн ТӨК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:
-Хэдхэн жилийн өмнө доорх зураг дээр гарч байгаачлан хүмүүсийг баяр наадмаар гадаа наранд бороонд урт оочир дараалал үүсгэж худалддаг байсан үе саяхан. Тэр үе бол миний бодлоор хүмүүсийг тамлан зовоож залхаан цээрлүүлж байгаа мэт санагддаг байсан. Энэ тасалбараа зүгээр цахимаар зарчихаж болох юмыг заавал хүмүүсийг гадаа хонож өнжүүлэн хооронд нь алалцуулах хэрэггүй гэж санагддаг байв.
Гэвч цахим тасалбар нь худалдаанд гармагцаа нүд ирмэх зуур зарагдаад дуусдаг явдлын гол учир шалтгаан зангилаа нь ердөөсөө л багтаамжийн асуудал. Төв цэнгэлдэх хүрээлэн суудал шахуу засалтаар одоо 12000 суудал засагдсан байгаа. Улаанбаатар хот өөрөө 2 сая хүнтэй хот болсон. Дээр нь гадны жуулчид, зундаа эх орондоо эргэж иргэд иргэд нэмэгдээд эрэлт нь ихсэж нийлүүлэлт нь хүрэлцэхгүй байгаатай шууд холбоотой.
Энэ асуудлаас гарах цорын ганц шийдэл бол нийслэл хот зоригтой ШИНЭ 30 мянган хүний суудалтай стадионы бүтээн байгуулалтаа яаралтай хийх болсныг харуулж байгаа юм. Саваа томруулж байж л энэ их эрэлтийг тодорхой хэмжээнд бууруулна. Өөр ямар ч эрдэмтэн доктор гарч ирээд энэ тасалбар хүрэлцэхгүй байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Шинэ цэнгэлдэх ээ барихгүй бол дараа жил дахиад л энэ гомдол байсаар л байна гэжээ.
Зочин · 2024/07/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/02
SAWI80955877