Дэлхийн банк жил бүр гишүүн 189 улс, үүнээс гадна 29 улсыг 1 хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО)-оор нь өндөр, дундаас дээш, дундаас доош, бага гэх 4 бүлэгт ангилдаг. 

Өнгөрсөн онд Монгол Улсын ДНБ 7.0 хувиар, нэг хүнд ногдох ҮНО 16.0 хувиар өсөж 4,950 ам.долларт хүрснээр Монгол Улс дундаас дээш орлоготой улс орнуудын эгнээнд шилжлээ гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.