ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!
2024/07/08
Хуучны монгол кино, тодруулбал, “Би чамд хайртай” киноны бараг хэлц болчихсон нэг үг баргийн үйл явдлыг тайлбарлахгүйгээр ойлгуулдаг. “...Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ” гэдэг дээ. Түүн шиг шүүхийг “шүүх” сэжүүрийг шүүх өөрөө л гаргаад байдаг бололтой юм.
Уг нь олон нийт шударга шүүхийг хүсдэг. Гэтэл шүүхэд түмэн асуудал байдаг. Дурдвал маш урт жагсаал болно. Наад зах нь, шүүхэд итгэх олон нийтийн итгэл гэдэг огт өндийдөггүй. Яагаад гэхээр, шүүх өөрөө хуулийг “хуулийн бус арга”-аар хэрэглэдэг. Бас Монгол Улсын иргэдэд ялгавартай ханддаг. Хэн нэгний эрх ашигт үйлчилдэг. Ийм шүүмж их бий.
Гэсэн атал шүүх нь төрөөс хууль хяналтын байгууллагуудаас хамгийн их цалин хангамжийг шийдүүлдэг. Төр ч шударга шүүхийг хүсээд хүсэлт бүрд нь хүндэтгэлтэй хандаж ирсэн. Учир мэдэх хүн бүр үүнийг мэднэ. Гээд сайжирдаггүй. Саяхнаас бас нэг байж болохооргүй асуудал шүүх хавиар явагдаж эхэлсэн бололтой байна. Энэ нь шүүхийн томилгоотой холбоотой.
ШЕЗ-ийн сүүлийн үеийн “...Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “...ШЕЗ энэ хуулийн 32.2.1, 32.2.2-т зааснаас бусад тохиолдолд шүүгчийн сул орон тоо гарсан бол энэ хуулийн 34.8-д заасан нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллыг баримтлан энэ хуулийн 35.1-д заасны дагуу өргөн мэдүүлнэ” гэж заасан.
Үүний дагуу шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх эсэх асуудлыг ШЕЗ-ийн хуралдаанаар хэлэлцэнэ. Иймд шүүгчийн албан тушаалыг сонгож, шүүгчийн албан тушаалд томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх эсэх асуудлыг ШЕЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүсвэл хавсралтаар хүргүүлсэн маягтын дагуу гараар бөглөж, гарын үсгээр баталгаажуулан заасан хугацаанаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү” гээд
“Хүндэтгэсэн: ШЕЗ-ийн Ажлын алба, Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар” гэсэн шүүгчийн сонгон шалгаруулалтын зар шүүх байгууллагуудаар явах болжээ. Энд маш ноцтой нэг зүйл бий. Дээр дурдсан “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “...Ерөнхий зөвлөл энэ хуулийн 32.2.1, 32.2.2-т зааснаас бусад тохиолдолд шүүгчийн сул орон тоо гарсан бол энэ хуулийн 34.8-д заасан нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллыг баримтлан энэ хуулийн 35.1-д заасны дагуу өргөн мэдүүлнэ” гэж заасан” гэдэг зүйл заалт Шүүхийн тухай хуульд байхгүй.
Шүүхийн тухай хуулийн “...Шүүгчийг сонгон шалгаруулах журам” хэмээх 32 дугаар зүйл нь 32.1, 32.2, 32.3, 32.4, 32.5, 32.6, 32.7 гэсэн хэсгүүдтэй. 32.8 гэж байхгүй. 2021 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аас батлахдаа 32.5 хүртэлх заалттайгаар баталсан.
Сүүлд, 2024 оны зургаадугаар сарын 5-нд Шүүхийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолоор 32.6-д “...ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүх болон сэлгэн ажиллах боломжгүй давж заалдах шатны шүүхээс энэ хуулийн 76.2, 95.4-т заасны дагуу шүүгч гишүүнээр сонгогдсон тохиолдолд тухайн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлана”, 32.7-д “...Энэ хуулийн 32.6-д заасан шүүгч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгон шалгаруулалт зарлахгүй” гэж нэмэлт өөрчлөлтөөр оруулжээ. Энэ нь Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээд байна. Дахиад хэлэхэд, Шүүхийн тухай хуульд 32.8 гэсэн зүйл заалт байхгүй.
Гэтэл дээрх байдлаар шүүхийн үйл ажиллагаанд хэрэглээд байгаа нэг бус тохиолдол гарав. Энэ маш ноцтой. Анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Тэр тусмаа шүүхийг зохицуулах, нэг үгээр шүүх дэх “хууль сахиулах” үүрэг бүхий ШЕЗ-өөс ийм үйл ажиллагаа гараад байгаа нь анхаарал татаж байна. Магадгүй, үүгээр урьд нь сонгон шалгаруулалтад тэнцсэн ч босго давж чадалгүй нөөцөд үлдсэн нэр бүхий хүмүүсийг шүүгч болгохыг оролдож байж болох юм. Гэхдээ Монголын шүүх байхгүй хуулийн заалтаар шүүгч томилохдоо арай л тулаагүй баймаар...
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/07/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/08
SEXSYGEER8095877MERGJLN
Зочин · 2024/07/08
SEKSEER80955877XNGN