Долдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарь гарчээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгө, ахмадуудын насны хишгийг энэ сарын 8-наас олгосон бол хүүхэд бүрийн 100,000 төгрөг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжийг ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 18-ны Пүрэв гарагт дансанд нь шилжүүлэх хуваарьтай байна.

Харин олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 25-нд олгоно гэж Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас /ХХҮЕГ/мэдээллээ.

зураг