Өнгөрсөн хоногт усны ослоор гурван хүн амь насаа алдсаны хоёр нь ХҮҮХЭД байна
2024/07/09
Аялал зугаалгаар зорчихдоо хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарч, зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх, гэнэтийн аадар борооны үед болзошгүй үерийн аюул, ослоос сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Өнгөрсөн хоногт /2024.07.08-09/ усны ослоор гурван хүн амь насаа алдсаны хоёр нь хүүхэд байна. Аялж, амарч, зугаалж яваад амь насаа алдах эрсдэл өндөр байгаа тул хүн бүр сонор, сэрэмжтэй байж, хайртай бүхнээ хамгаалахыг уриалж байна.
Тогтоол усны эрэгт тоглож байсан 12 настай охин живж, амиа алджээ
Тодруулбал, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 2 дугаар баг, “Баруун-Урт” голд “Баруун-Урт” голын тогтоол усны эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас нэг хүүхэд нь живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 8-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж М /12 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:02 цагт цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.
Гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живж амиа алджээ
Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Увс” нуур орчимд гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живсэн тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2024.07.08/ өдрийн 15:23 цагт ОБГ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Ш /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Гол руу сэлэхээр ороод живж амиа алджээ
Тодруулбал, Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны Гачууртын эцэс “Туул” голын эрэг дээр гэр бүл, найз нөхдийн хамт амарч байсан нэг хүн голын ус руу сэлэхээр ороод живсэн гэсэн дуудлагыг долоодугаар сарын 8-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн И /24 настай, эрэгтэй/-г г анх осолдсон газраас км зайд голын салаанд нас барсан байдалтай бургасанд тээглэсэн байсныг олж, цогцсыг уснаас гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн.
Зочин · 2024/07/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/09
SEKSEER UILCHLN80955877