Залилах гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Монголоос баривчилж, шилжүүлжээ
2024/07/18
Залилах гэмт хэрэг үйлдэж эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг баривчилж, шилжүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
БНСУ-д үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн “К”-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн энэ оны зургаадугаар сарын 21-ний өдөр баривчлан шилжүүлж өгөх зорилгоор цагдан хорьж байжээ.
“К” гэгчийг энэ сарын 9-ний өдөр тус улсын Хууль зүйн яам, Ерөнхий Прокурорын Газар, Үндэсний Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдаас бүрдсэн хуяглан хүргэх баг Монгол Улсад ирж, шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгэсэн байна.
Зочин · 2024/07/18
ZYGAATSX80955877
Зочин · 2024/07/18
36DSH80955877ERTEI SEXSYG
Зочин · 2024/07/18
XANGAAD BOOWN80955877XXI
Зочин · 2024/07/18
DYYDLGN80955877
Зочин · 2024/07/18
SEKSDX MERGJLN80955877