Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал хоёр дахь өдрөө дахин үргэлжилнэ
2024/07/19
Өнөөдөр /2024.07.19/ сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал дахин өмгөөлөгчгүйгээр хуралдана.
Өчигдөр /2024.07.18/ сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал найман цаг үргэлжилсэн юм. Тэрбээр олон нийтэд худал мэдээлэл тараасан, татвараас зайлсхийсэн болон төрийн нууцад халдсан гэх гурван үндэслэлээр шалгагдаж буй.
Гэхдээ уг гурван хэрэгт гурван өөр өмгөөлөгчтэй байсан хэдий ч өнөөдрийн хуралдаанд нэг өмгөөлөгч нь ирж оролцох боломжтой байсан юм. Иймээс өчигдрийн хурлыг Н.Өнөрцэцэг хойшлуулах хүсэлтийг шүүхийн байгууллагынханд тавьсан хэдий ч хүсэлтийг хүлээж аваагүй юм.
Ингэснээр өчигдөрийн шүүх хуралд ямар ч өмгөөлөгчгүйгээр оролцсон юм. Өнөөдөр 09:00 цагт дахин хуралдах хэдий ч мөн адил өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдах юм.
Зочин · 2024/07/21
SERELN ODOON80955877
Зочин · 2024/07/19
ANUSM80955877
Зочин · 2024/07/19
Өнөрөө өөрийгөө өмгөөлж чаднаа
Зочин · 2024/07/19
DYYDLGN80955877
Зочин · 2024/07/19
SAWI80955877