Голууд үерийн аюултай түвшин давах төлөвтэй байна
2024/07/22
7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 293 см, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж голын усны түвшин 117 см нэмэгдэж, Үүр гол үерийн аюултай түвшинг 105 см, Тэрэлж гол үерийн түвшинг 55 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Түүнчлэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Хурх, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, өврийн Богд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдэж, Туул /Босгийн гүүр-Лүн-Заамар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан-Чойбалсан/ гол үерийн түвшинг 10-20 см давсан байдалтай байна.
Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан хэвээр байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 23-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 105 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 25 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см даван үерлэх хандлагатай байгаа тул дээрх голуудын эрэг хөвөө дагуу суурьшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зочин · 2024/07/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/22
SEXSDI80955877