Улаанбаатар хотод дулааны шугам шинэчлэлийн ажил хийж, зарим замын хөдөлгөөнийг хязгаарлаад буй.

Энэ удаад буюу долдугаар сарын 23-ны 00:00 цагаас долдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд  Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Гадаад Харилцааны Яамны баруун талд дулааны шугамын өргөтгөлийн ажил хийх тул дээрх байршлуудын зарим замыг хаахаар болжээ.

Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.