Голд осолдсон 6 настай хүүгийн цогцосыг олжээ
2024/07/24
Туул голд урссан зургаан настай хүүгийн цогцсыг олжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явсанаас “Туул” голын усанд зургаан настай нэг хүүхэд живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 22-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, 5 км замыг туулан 16:10 цагт очиход Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х/6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоогоод байсан юм.
Улмаар долоодугаар сарын 23-ны өдрийн 06:29 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:50 цагт тус дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр төмөр замын гүүрний зүүн тал /анх осолдсон газраас баруун зүгт 7.2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Зочин · 2024/07/24
XUCHINDX80955877ERD
Зочин · 2024/07/24
DYYDLGR80955877JARGLTSI
Зочин · 2024/07/24
TSGN ERCHUUDD80955877
Зочин · 2024/07/24
SEXSDI80955877