Дорноговь аймаг, Сайншанд сум. 2, 4, 6 дугаар багт 07.24-ний өдрийн 11:00-12:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 11:05 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 11:09 цагт очиж Төв номын сангийн байр, 5 дугаар 58 айлын, 70 айлын  орон сууцны байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 2 суудлын автомашин, 1 автобус усанд авсан байсныг 14:35 цагт татан гаргаж нийт 25 том хүн /2 хүүхэд/-ний  аюулгүй байдлыг хангажээ.