Шинэ нисэх явах хэсгийн хурдны зам үерт автсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл тус замын усанд автсан хэсгийн шуурхай цэвэрлэсэн талаар Зам Тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.

Тодруулбал, А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш авто замын 4-5км хооронд 2024.07.28-ны өдрийн 20:00 цаг орчим үeр бууж тухайн замын зорчих хэсэг усанд автсан. Зам хариуцагч "Төв-АЗЗА" ТӨХК газар дээр нь шуурхай арга хэмжээ авч зорчих хэсэгт тогтсон лаг, шаврыг бүрэн цэвэрлэсэн байна.