“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан ажлаа хүлээлгэн өгчээ
2024/07/30
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учраас ажлаа хүлээлгэн өгчээ.
Тэрбээр цахим хуудастаа “Юуны өмнө, нэг баг болон хамтран ажиллаж, баримталж буй бодлого, хэрэгжиж буй ажлуудыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэн хүчин зүтгэсэн хамт олондоо, хотын удирдлагууд, хотын дарга, нийслэл хотын мянга мянган албан хаагчид, мэргэжил нэгт нөхөддөө талархал илэрхийлье.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд маш олон туслан гүйцэтгэгч нийслэлийн харъя байгууллагын хамт олны хүчээр стадионы бүтээн байгуулалтын хариуцлагатай ажилд ханцуй шамлан орж маш богино хугацаанд сэтгэл шингээж хийсэний үр дүнд одоо орчин тойрон, ариун цэврийн өрөөнүүд, гадна дотор гэрэлтүүлэг, ногоон байгууламж, зам талбай гэд маш олон ажлуудыг чиглүүлж уялдаа холбоог хангаж өөрчлөлтийг хийх гэж хичээж ажиллалаа.
Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалж хүссэнээр бодсоноор болоогүй, дутуу хийсэн, гүйцээгээгүй олон ажил бий.
Ажлаа өгч байгаа үндэслэлээ маш товч дурдвал, удахгүй есдүгээр сарын 7-нд хийх XMF хөгжмийн наадмаа найм дахь жилдээ тасралтгүй стадионд жил бүр шинэ стандартыг тогтоож тоглолтын найруулга зохион байгуулалтыг бүхэлд нь хариуцаж хийдэг тул давхар Стадионы гүйцэтгэх захирал хийх нь зохимжгүй байв.
Албан тушаал гэдэг халаатай, ээлжтэй.
Дараа үеэ бэлдэж явах нь удирдагч хүний гол үүрэг. Тулах цэг итгэл өгвөл манай үеийн залуус юуг хийх чадамжтай гэдгийг бас харуулсан байх аа. Хүн бүрийн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөөх санасан ажил үйлс нь саадгүй бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээжээ.
Зочин · 2024/07/31
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/31
сайн ажилласан шүү богино хугацаанд үүнээс өөр яахав дээ цаашдын ажилд тань амжилт хүсье
зочин · 2024/07/31
ТА,томоохон саравчны дарга хийж чадсангүй дээ. Тэгээд бас цааша аа явах бодолтой байгаа бололтой. Бэртэж гэмтсэн бөхчүүдийн эмчилгээний зардлыг төлөөрөй.
Зочин · 2024/07/30
TANILTSD EDELI80955877
Зочин · 2024/07/30
SAWI80955877 41DSH ZYGAATSX ERTEI
Зочин · 2024/07/30
UILCHLX XUSSN80955877ERD DYRR
Зочин · 2024/07/30
AXN DOODXN80955877