Туул голд хоёр хүн живж нас баржээ
2024/08/01
Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Монгол шилтгээний урд Туулд голд хоёр хүн живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, долдугаар сарын 30-ны 16:49 цагт Монгол шилтгээний урд Туул голд сэлэхээр нэг хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 17:27 цагт очиход иргэн 36 настай эрэгтэй Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд сэлэхээр ороод осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Аврагчид Монгол шилтгээнээс Маршалын гүүр хүртэл 15 км усаар завиар урсаж, Хар усан тохой гэдэг газар дөрвөн метрийн гүнд таван удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт эрэн хайх ажиллагааг зогсоож, маргаашийнх нь буюу долдугаар сарын 31-ний 07:00 цагт эрлийг эхлүүлэн 16:03 цагт анх осолдсон газраас баруун зүгт 10 км газраас цогцсыг олж уснаас гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн дээрх газар буюу Монгол шилтгээний баруун талд Туул голд эмэгтэй хүн живсэн тухай дуудлага долдугаар сарын 31-ний 16:08 цагт холбогдох байгууллага хүлээн авчээ. Улаар Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 16:35 цагт очиход иргэн 68 настай иргэн А живсэн байсныг 16:37 цагт осолдсон газраас баруун зүгт 2.5 км газраас олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Зочин · 2024/08/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh