МҮОХ-ны төв штаб хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
2024/08/05
МҮОХ-оос Олимпын наадмын мандаттай холбоотой асуудлаар албан ёсны хариулт өгчээ. Монголын Үндэсний Олимпын хороо "Олимпын наадмын мандат буюу Olympic Identity and Accreditation Card нь ОУОХ-оос батлагдсан тусгай журмын хүрээнд олгогддог наадамд оролцогчдын хамгийн том бичиг баримт юм.
Ингэхдээ тухайн улсаас эрх авсан тамирчдын тоотой уялдуулан албаны хүмүүсийн эрхийг олгодог. Тухайн улсын албаны хүмүүст ногдох мандатын тоо нь нийт эрх авсан тамирчдын 50 хувьтай тэнцүү байдаг. Энэ зарчмын дагуу Монгол Улсаас 32 тамирчин эрх авч оролцож буй тул нийт 16 албаны хүн буюу Team Officials мандат олгогдсон гэсэн үг юм. Үүнд МҮОХ-ны штабын ажилчид, шигшээ багийн дасгалжуулагчид, эмч, хөдөлгөөн засалч зэрэг бүх албан хаагчид хамаарна.
Олимпын эрх авсан спорт холбоод нь дээрх журмыг үндэслэн нийт тамирчдын тооны 50 хувьд багтаан албаны хүмүүсийн жагсаалтаа гаргаж, мандатаа захиалдаг. Зарим спорт нь жингийн ялгаатай, мөн олон өдрийн турш үргэлжилдэг бол албаны хүмүүсийн мандатыг солигддог (transferable) байдлаар зохицуулдаг. Үүнтэй уялдуулан жүдо, чөлөөт бөх зэрэг спортын дасгалжуулагч, албаны төлөөлөгчдийн мандатыг төлөвлөсөн.
ТӨВ ШТАБ ХЭДЭН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нь 2020 оноос хойш ОУОХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор тэрээр энэ удаагийн наадамд зөвхөн МҮОХ-ны төв штабыг удирдан, чиг үүргээр хангахаас гадна ОУОХ-ны гишүүний хувиар үүргээ гүйцэтгэж ажиллаж байгаа болно.
МҮОХ нь Олимпын наадамд шигшээ багаа зохион байгуулж, оролцуулах үндсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд Тэргүүн дэд Ерөнхийлөгч (багийн ахлагч) болон Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцуулан нийт таван хүн төв штабт ажиллаж байна.
Энэ удаагийн Олимпын наадамд оролцож буй Монголын шигшээ багт Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч М.Булган, физиотерапист буюу хөдөлгөөн засалч Ч.Туул нар ажиллаж байна. Мөн боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат эмч Ч.Насанбат багтсан. Үүнээс гадна БТСУХ-ны гурван төлөөлөгч шигшээ багийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих чиг үүргийн хүрээнд тамирчдын тосгонд ажиллаж байна.
“NOC Guest” буюу МҮОХ-ны зочны мандат манай улсад хоёр ширхэг оногдсон бөгөөд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд Олимпын наадмын туршид гурав хуваагдан уг мандатыг эзэмшин, ажил үүргээ гүйцэтгэж байна гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Бат · 2024/08/05
Бид өрнөөсөө гарах ОУ-аас ээлсэн мөнгөө төлж дуусах хүртэл жаахан бүсээ чангалж болохгүй юу
Зочин · 2024/08/05
33DSH AXN DYR TAASHLG80955877
Зочин · 2024/08/05
TSAGN XUSNR XNDE80955877AXTAI
Зочин · 2024/08/05
SEXSDI80955877