Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХҮЕГ)-аас танилцуулав.

Тухайлбал хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд, амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг 15, 26-нд, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 26-нд олгохоор төлөвлөжээ. 

Түүнчлэн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгох юм.