Д.Хадбаатар: Энэ сарын 9-10-нд нийслэлд үргэлжилсэн бороо орох тул ус их тогтдог газруудад насос байршуулсан
2024/08/08
Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас өгсөн мэдээллээр наймдугаар сарын 9-10-нд Улаанбаатар хотод үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна.
Улмаар голын усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрч болзошгүй байгаа юм.
Иймд Нийслэлийн Онцгой Комисс(НОК)-ын Шуурхай штаб 24 цагаар ажиллан бэлэн байдлыг хангуулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Д.Хадбаатар танилцуулав.
Тэрбээр "Дүүргийн Онцгой комиссуудаар эрсдэлтэй бүсэд хайрга дайрга, шуудайтай элс бэлтгүүллээ. Мөн ус ихээр тогтдог газруудад шаардлагатай үед хэрэглэхээр насосууд байршуулаад байна. Баянзүрх, Багануур, Налайх, Хан-Уул дүүрэгт буюу Тэрэлж, Туул, Хэрлэн голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар өнөөдрөөс эхлэн заавар зөвлөмж, анхааруулга, мэдэгдэх хуудас өгч байгаа.
Ялангуяа Маршалын гүүрний баруун талын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй иргэд та бүхэн аюулт үзэгдэл болж болзошгүй өдрүүдэд худалдаа үйлчилгээгээ зогсоож, зохион байгуулахгүй байхыг анхааруулъя.
Бороо орсны улмаас орон сууцны В1 давхруудад ус орж болзошгүй байгаа тул Сууц Өмчлөгчдийн Холбоо(СӨХ)-д бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай.
Эрсдэлтэй бүсэд байгаа амралтын газрууд амрагч авахгүй байх, айл өрхүүд нүүн шилжиж аюулгүй байдлаа хангах шаардлагатай байна.
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээ мэдээлэл, заавар зөвлөмж, шаардлагуудыг биелүүлэхийг онцгойлон анхааруулъя" гэв.
Зочин · 2024/08/11
ANUSDI80955877XUCHINDUULI
Зочин · 2024/08/08
Гоё төрд байгаа малнууд арга хэмжээ амвч чадахгүй бол байгаль өөрөө зохицуулаад таван цагийн турш аадар бороо оруулаад ардчилал, хүний эрх гэж хуцалдаж дуртай газраа хууль зөрчиж буусан хөдөөний золбингуудыг бүгдийг хамж урсгаад цэвэрлээд өгөх болтугай.