2024-2025 оны хичээлийн жил: Төрийн өмчийн цэцэрлэгийн хамран сургах тойрог
2024/08/12
Нийслэлийн Боловсролын Газар(НБГ) цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг баталжээ.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 142,150 цэцэрлэгт хамрагдах насны хүүхэд бий. Эцэг, эхийн аль нь ч e-Mongolia платформоор дамжуулан хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх боломжтой. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн байдлаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 59 хувь нь бүртгүүлэх хүсэлтээ илгээсэн байв.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Хүсэлтийн хариу нь наймдугаар сарын 19-21-нд бүртгэлтэй утасны дугаарт нь зурвасаар очих юм.
2024-2025 оны хичээлийн жилд хамран сургах тойрог:
Зочин · 2024/08/12
SEXSDI80955877ANUSN