Монгол, Оросын хамтарсан "Сэлэнгэ 2024" хээрийн сургуулилалт энэ сарын 19-нд эхэлнэ
2024/08/13
Оросын Холбооны Улс(ОХУ)-ын цэргийн техникүүд вагонд ачигдан Монголд ирж байна гэх бичлэг "X.com"-д нийтлэгдсэн.
Үүнийг Халх голын ялалтын ойд зориулсан Монгол, Оросын армийн хамтарсан хээрийн сургуулилалт Дорнод аймагт болно гэж зарим хүн тайлбарлажээ.
Энэ талаар буюу хоёр улсын хамтарсан хээрийн сургуулилалт хэзээ, хаана болох талаар Батлан Хамгаалах Яам(БХЯ)-наас тодруулахад "Монгол, Оросын хамтарсан Сэлэнгэ хээрийн сургуулилалт жил бүр зохион байгуулагддаг. Энэ жилийн "Сэлэнгэ 2024" хээрийн сургуулилалт наймдугаар сарын 19-нд эхэлнэ" хэмээв.
Харин Оросын талаас ямар бүрэлдэхүүнтэй оролцож байгаа талаар болон хэр хугацаанд үргэлжлэх тухай зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэлээ.
Зочин · 2024/08/13
XUCHINDX ERD80955877XUSLEER
Зочин · 2024/08/13
ANUSDI80955877XUCHINDI
Зочин · 2024/08/13
SEXSDI80955877